Төрийн албан хаагчдын урлагийн наадмын шалгаруулалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-22 16:59:20

Төв /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын авьяас билгийг тодруулах, хамт олныг урлагаар нэгтгэх зорилготой соёлын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн урлагийн наадмын II шатны шалгаруулалтыг энэ сарын 25-31-нд бүсчлэн явуулахаар болсон байна.

Төрийн албан хаагчдын хувьд урлаг уран сайхнаар авьяас билгээ нээх, хөгжүүлэх томоохон  үйл ажиллагааны нэг энэ юм.

Урлагийн наадмын II шатны шалгаруулалтыг Эрдэнэ сумаас 10-р сарын 25-ны өдөр эхлүүлэхээр болжээ.

Энэ өдөр Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Архуст, Баяндэлгэр сумын шалгаруулалт Эрдэнэ суманд болох бол Алтанбулаг, Аргалант, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн сумдын урлагийн шалгаруулалт 10 дугаар сарын 28-нд  Зуунмод суманд болох аж.

Аймгийн ЗДТГ, түүний харьяа хэлтэс агентлагууд 10 дугаар сарын 29-нд авьяас билгээрээ уралдах нь. 

Харин Батсүмбэр, Баянцогт, Баянчандмань, Сүмбэр, Борнуурын шалгаруулалт Жаргалант суманд 10 дугаар сарын 30-нд  болохоор товлогджээ.
10 дугаар сарын 31
-нд Өндөр ширээт суманд Дэлгэрхаан, Бүрэн, Эрдэнэсант, Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянхангай,  Лүн сумын урлагийн наадмын шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ