Чилид эсэргүүцлийн үеэр 1400 гаруй хүнийг саатуулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-21 07:40:25

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Эмх замбараагүй байдал дагуулсан эсэргүүцлийн үеэр Чилид 1400 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Энэ тухай “BioBio” радиостанц прокурорын газрын мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэл хот орчимд 614 хүнийг баривчлан саатуулсан бусад хотод нийт 848 хүн саатуулагджээ.


Метрогоор зорчих үнэ дунджаар 30 песогоор нэмэгдэж, хамгийн ихдээ 850 песо болтлоо өссөний дараа Чилийн Сантьяго хотод эмх замбараагүй байдал, эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн дагуулсан эсэргүүцэл өрнөж эхэлжээ. Эмх замбараагүй байдал удалгүй бусад хотыг хамарч эхэлсэн бөгөөд сэргүүцлийн үеэр 500 гаруй хүн бэртжээ.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера нийслэл хотод болон хэд хэдэн хотод онц байдал зарлаж, нийтийн тээврийн үнийн нэмэгдлийг цуцалжээ. Арга хэмжээ авч хэрэгжүүлсэн хэдий ч хотуудад эмх замбараагүй байдал, хулгай дээрмийн хэрэг бүртгэгдсэн байна.  

Холбоотой мэдээ