Хэрлэн голын замын хяналтын пост ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-20 13:49:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд байрлах зүүн аймгуудтай холбосон Хэрлэн голын гүүрний замын хяналтын пост ашиглалтад орлоо.


Энэхүү байрыг улсын төсвийн 73 сая төгрөгөөр "Баян Монгол" компани барьж ашиглалт оруулсан байна. Мөн 

орон нутгаас 105 сая төгрөгөөр гаднах зам, талбайн тохижилт камержуулалтын асуудлыг шийдвэрлэжээ.



Хэнтий аймаг нь зүүн гурван аймгийн төв магистрал зам дагуу байрладаг гол цэг нь бөгөөд энэхүү 

замын хяналтын пост ашиглалтад орсноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлууд тогтмолжих боломжтой болж байгаа юм. 


Тус аймгийн хэмжээнд ес дэх томоохон бүтээн байгуулалт болж буй цагдаагийн газрын шинэ барилгын нээлттэй зэрэгцэн Хэрлэн голын гүүрний замын хяналтын постыг ашиглалтад хүлээн авлаа.

Холбоотой мэдээ