Пауэрлифтингийн тамирчид Дани улсад ДАШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТДани улсын Родби хотноо энэ сарын 19-24-нд болох пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 7 тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний өсвөр үеийн 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар өрсөлдөх юм. Мөн насанд хүрэгчдийн М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, 93 кг-д Л.Мөнхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүчээ үзэх бөгөөд манай баг тамирчид ирэх даваа гарагт хилийн чанадыг зорино.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн ДАШТ-ий өсвөр үеийн охидын ангилалд О.Орхонтуул, насанд хүрэгчдээс Б.Чимэдцэрэн нар тус тус хүрэл медаль хүртэж байсан юм.
Д.Өлзий