Газрын дуудлага худалдааг цахимаар явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Нийслэлийн
Газар зохион байгуулалтын албанаас "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин
дуудлага худалдаа"-г энэ 10-р сарын 31-нд www.mle.mn цахим
хуудсаар явуулах гэж байна.
Энэ удаагийн дуудлага худалдаагаар нийслэл дэх 25 байршлын газрыг
худалдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 10-р сарын 28-ны өдрийн
08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим
хуудсаар бүртгүүлэх юм.