Монгол - Австрийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-18 13:11:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо боллоо. 


Хуралдааныг Монголын талаас БХБ-ын сайд Х.Баделхан, Австрийн талаас Австрийн Эдийн засаг, цахимжуулалтын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар ахалж хоёр орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцжээ. Түүнчлэн нийгмийн дэд бүтэц, тэр дундаа соёлын салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, протоколд тусгажээ. Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хоёр удаа хамтран ажилласан амжилтандаа тулгуурлан хамтын ажиллагааны шинэ ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсанд сэтгэл ханамжтай буйгаа талууд илэрхийлсэн байна. 


Мөн үеэр Монголын Засгийн газраас байгаль орчин, соёл урлаг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж Монголд хэрэгжүүлж буй төслүүд дээр хамтран ажиллаж буй болон цаашид хамтрах хүсэлтэй Австрийн 9 компанийн 15 төлөөлөгч товч танилцуулга хийжээ.

Холбоотой мэдээ