Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-18 10:02:26
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Сирийн хойд нутагт Турк улс терроризмын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш “Курдистаны ажилчны нам” болон “Курдын Ардын чөлөөлөх армийн” нийт 673 террористыг устгасан гэж Туркийн Батлан хамгаалах яамнаас пүрэв гарагт мэдэгджээ.


Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах болон дүрвэгсдийг аюулгүй буцаахаас гадна хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд Турк улс Сирийн хойд нутагт террористуудын эсрэг “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааг энэ сарын 9-нд эхлүүлсэн гэж Туркийн эрх баригчид мэдэгдэж байгаа билээ.


Турк улс Сири дэх Курдын террорист бүлэглэлүүдээс Сирийн умард нутгийг цэвэрлэхийг эрмэлзэж байгаа аж.


Холбоотой мэдээ