Өвөрхангайн оюутнууд уламжлалт тэмцээнээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-18 15:44:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод сурч, амьдарч буй оюутан залуучууд жил бүр спортын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнийг Улаанбаатар хот дахь Богд сумын Оюутан, залуучуудын холбооноос зохион байгуулж, говийн бүсийн спортын аварга багийг шалгарууллаа.

Тэмцээнд Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Баянгол сумын 20 гаруй багийн тамирчид хурд, хүч үзсэн юм. Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Төгрөг, эмэгтэйчүүдээс Богд сумын баг тус тус тэргүүн байр эзэллээ. Г.Баасандорж ахлагчтай, Богд сумын баг, Н.Гантогтох ахлагчтай Баянгол сумын баг удаах байрт шалгарсан байна.

Гар бөмбөгөөр Баруунбаян-Улааны С.Дөлгөөн ахлагчтай баг тэргүүлж, Гучин-Ус, Баянголын залуус удааллаа. Эмэгтэй багуудаас Баруунбаян-Улаан сумын Я.Оюунжаргал ахлагчтай баг алтан медалийн эзэд болсон бол удаад нь Ч.Хонгор ахлагчтай Баянгол сумын баг, М.Долгормаа ахлагчтай Гучин-Ус сумын баг тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ