Канад Туркт хийх зэвсгийн нийлүүлэлтээ түр зогсоож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-16 11:10:02

МОСКВА. /TASS/. Канадын эрх баригчид Туркт хийх зэвсгийн нийлүүлэлтээ түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг “AFP” агентлаг иш татан мэдээлэв.


Туркийн эрх баригчид Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь бүс нутаг дахь тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзэж байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан тухай мэдэгдэлд дурджээ.


Турк улс Сирийн хойд нутагт “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааг эхлүүлж байгаа тухайгаа 10 дугаар сарын 9-нд мэдэгдсэн юм. Сирийн дүрвэгсдэд буцах аюулгүй бүс байгуулах нь энэхүү ажиллагааны зорилго аж.


Сирийн төрийн агентлаг “SANA” энэ ажиллагааг түрэмгийлэл гэж үзэж байна. Түүнчлэн АНУ Туркийн үйлдлийг зэмлэн буруушааж, дангаар явуулж буй цэргийн ажиллагаагаа даруй зогсоохыг Европын бүх улс орон Туркийн эрх баригчдад уриалжээ. Үүнтэй холбоотойгоор өмнө нь Европын хэд хэдэн орон Туркт хийдэг зэвсгийн нийлүүлэлтээ зогсоосон юм.  

Холбоотой мэдээ