Хөвсгөлийн залуус цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-16 10:45:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгаас Увс аймгийн 0245-р ангид 2018 оны 2-р ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуус өнөөдөр халагдаж ирлээ. Залуусыг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд угтан авлаа.  

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал болсон торгон хилээ манаж, цэргийн үүрэгт албаа нэр төртэй хааж ирсэн дайчдыг аймгийн Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг, аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Дайчдыг Увс аймгийн хилийн 0245-р ангийн захирагч, хурандаа Д.Амарсанаа хариуцан ирж “Хоймор нутгийн залуус цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ” гэдгийг онцолж байлаа. Тухайлбал алба хааж ирсэн дайчдаас Онц хилчин нэг, Хил хамгаалах ерөнхий газрын даргын шагналаар 10 орчим дайчин, Отрядын даргын тушаалаар 40 гаруй байлдагч, түрүүч нар шагнуулж ирсэн байна. Залуус цэргийн алба хааснаар бие хүн болж төлөвшихөөс гадна төрийн албанд ажилд орох, гэрээт хилчин зэрэг албыг хаах нөхцөл, боломж бүрддэг ажээ. 

Холбоотой мэдээ