Орон байрны хулгай ихэслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 17:10:33

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн саруудад орон байрны хулгай ихсэх хандлагатай байна.

Аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн 7 хоногт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо сэдэвт ажил явууллаа. Цагдагийн алба хаагчид өөрсдийн биеэр иргэдтэй уулзаж яриа таниулга хийсэн нь хулгайн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чухал арга хэмжээ болжээ. Энэ ажлын хүрээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн энгийн хувцас өмсөн 2487 өрхөөр явж сэрэмжлүүлэг хийсэн байна. Он гарсаар аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд хулгайн гэмт хэрэг 21 бүртгэгдсэн нь урд оныхоос 23-аар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Дулааны улирал ирж буйтай холбоотойгоор, иргэдийн орон байрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлах явдал ихсэх хандлагатай байна. Иймээс иргэд өдрийн цагаар орон гэрээ байнгын эзэнтэй байлгах, олон хоногоор орхиж явахгүй байх, орхисон тохиолдолд эзэнтэй байлгах, сэжигтэй этгээд таарсан, харагдсан тохиолдолд Цагдаагийн газрын 7036102 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлэхийг аймгийн Цагдаагийн газрын ОННА-ны байцаагч ахмад С.Батсүх анхаарууллаа.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ