Өргөтгөсөн хуралдаанд өөрийн биеэр ирж суухыг байгууллагын дарга нарт сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-15 17:56:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ-аас байгууллагын дарга нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, өөрийн биеэр ирж суугаагүй зарим байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцохыг мэдэгдлээ.

Тус хуралд албан байгууллагын дарга, эрхлэгч, мэргэжилтнүүд нийлсэн 70 шахам хүн биеэр, 18 сум, гурван тосгоны Засаг дарга нар, холбогдох албан тушаалтнууд онлайнаар оролцож хуралдлаа.

Хуралдаанаар аймгийн өвөлжилтийн бэлэн байдал, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэж, зарим төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй сонсгож, тус аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдээс холбогдох зар мэдээлэл, албан даалгаврыг өглөө.

Тус хуралдаанаас малын хулгай, орон байрны хулгайн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаад яаралтай арга хэмжээ авч ажиллах, Галшар сумын цэцэрлэгийн тогоо хагарч  ажиллахгүй болсныг сумын удирдлагууд дотооддоо шийдэх, сумдын өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлийн нөөц, хадлан бэлтгэлийн ажлын талаарх мэдээлэл нарийн гаргаагүй, энэ онд барьж дуусгах бүтээн байгуулалтын ажлуудын хугацааг гүйцэд төлөвлөөгүй, Бэрхийн дулааны станцтай холбоотой мэдээлэл зөрүүтэй зэрэг дүгнэгдэв.

Холбоотой мэдээ