Өрх бүр нохойгоо уяж байхыг уриалав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-14 11:18:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс өрх бүр үүрэг хариуцлагаа урхамсарлан нохойгоо өглөөний 6 цагаас 23 цагийн хооронд уяж байхыг уриалав. Хот тохижилт үйлчилгээний төвөөс золбин нохой устгах ажлыг тогтмол хийж он гарсаар 840 гаруй нохойг устгажээ. Гэвч Мөрөн сумын хэмжээнд өглөө, оройд нохойд хазуулах тохиолдол буурахгүй байна. Зооноз өвчин судлалын төвөөс аймгийн хэмжээнд 276 хүн нохойд хазуулснаас 109 хүүхэд, Мөрөн суманд 141 хүн нохойд хазуулснаас 65 хүүхэд байгаа бөгөөд нохойд хазуулсан иргэдийн 90 гаруй хувь нь эзэнтэй нохойд уруулсан байгаа гэнэ. Иймээс эзэнтэй нохойн талаар журам дүрмийг чангатгах хэрэгтэй  гэдгийг Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ