Махчин үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-10-11 13:51:15

БАНГКОК. /CNN/. Тайландаас аварга загас шиг шүдтэй махчин үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворыг илрүүлсэн талаарх судалгааг “PLOS ONE” сэтгүүл лхагва гарагт нийтэлжээ.


Тайландын “Nakhon Ratchasima Rajabhat” их сургууль, Японы Фүкүй мужийн их сургуулийн судлаачид уг үлэг гүрвэлийг “Сиамраптор Сувати” хэмээн нэрлэсэн байна. 115 сая орчим жилийн өмнө амьдарч байсан “Сиамраптор Сувати”-г 8 метр орчим өндөр байсан хэмээн судлаачид таамаглаж байгаа гэнэ.


Уг судалгаа нь Япон-Тайландын судлаачдын хамтран хэрэгжүүлж буй үлэг гүрвэлийн төслийн нэг хэсэг ажээ. Фүкүй мужийн их сургуулийн палеонтологич Соки Хатторигийн мэдээлснээр, “Сиамраптор Сувати” амьдарч байсан цаг үедээ хамгийн том махчин амьтан байжээ.


Дөрвөн үлэг гүрвэлийнх хэмээн таамаглаж буй олдворуудад гавлын яс, нурууны яс, мөч, сүүж, шүд зэрэг багтаж байсан бөгөөд эдгээр олдвороос “Сиамраптор Сувати”-гийн талаарх мэдээллийг цуглуулжээ. "Эртний үлэг гүрвэлийн төрөл зүйлүүдийн яс ихэвчлэн Африк, Европоос олддог тул Зүүн Өмнөд Азиас олдсон явдал маш гайхмаар нээлт болсон" гэж С.Хаттори хэлсэн байна. 

Холбоотой мэдээ