Баяндэлгэрийн баялаг бүтээгчид “Борлуулалтын цэг”-тэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидборлуулалтын цэгтэй болж, 4 сарын 11-ний өдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ.
Эхний нэг жилийн хугацаанд үйлдвэрлэл эрхлэгчид байрны түрээс гэж төлөхгүй. Учир нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэсээс ажлын байрыг дэмжих төслийн хүрээнд нэг жилийн төлбөрийг гаргаж байгаа юм байна. Цаашид борлуулалтын цэгийн үйл ажиллагаа ямар байхаас түрээсийн асуудал дахин яригдах юм.
Тус сум бол газар нутаг, хүн амынхаа тоогоор томоохон сумдын нэгд тооцогддог. Гурил гурилан бүтээгдэхүүн, Сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал, оёдол, мод болон төмөр хийц, вакум цонхны үйлдвэрлэл гээд тус суманд өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 50 гаруй иргэд бий. Тэдний хувьд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гэрээр болон сумынхаа дэлгүүрүүдэд тавьж борлуулдаг байжээ.
2016 оныг Сүхбаатар аймгийн ИТХ-аас баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд Баяндэлгэр суманд хийгдэж байгаа ажлын эхлэл нь энэхүү баялаг бүтээгчдээ нэгтгэх, нэг дор бүтээгдэхүүнээ борлуулах байртай болгох явдал байлаа. Сумын иргэдийн хувьд ч орон нутгийн үйлдвэрлэлээ их дэмждэг, цаашид өөрсдийн хүссэн хүнсний, болон бусад ахуйн араа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой боллоо.
Т. Одончимэг