Химийн салбарын Нобелийн шагналыг лити-ион цэнэг хураагуур бүтээгчдэд олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-10-10 08:17:36

СТОКХОЛМ. /TASS/. Америкийн эрдэмтэн Жон Гуденоф, Их Британийн эрдэмтэн Стэнлий Уиттинхэм, Японы эрдэмтэн Акира Ёшино нар “лити-ион цэнэг хураагуур бүтээснийхээ төлөө” энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эзэн боллоо.  


“Эдгээр хөнгөн, дахин цэнэглэдэг, хүчтэй зай хураагуурыг одоо гар утас, зөөврийн компьютероос эхлээд цахилгаан хөдөлгүүртэй машинд хүртэл  газар сайгүй ашигладаг болсон. Мөн сэргээгдэх эх үүсвэр болох нар, салхинаас их хэмжээний эрчим хүчийг хадгалах боломжтой” гэж Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо мэдэгджээ.


Сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд лити-ион цэнэг хураагуур бүтээгчид Нобелийн шагнал хүртэнэ гэж нэг бус удаа таамаглаж байсан юм.


Шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 10-нд, Шведийн үйлдвэр эрхлэгч, зохион бүтээгч Альфред Нобелийн /1833-1896 он/ таалал төгссөн өдөр Стокхолм хотод болно.


Энэ жил Нобелийн шагналыг есөн сая швед крон /900 мянга гаруй ам.доллар/ дагалдана.


Холбоотой мэдээ