“Call of Duty” тоглоомыг 100 сая удаа татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-09 14:55:47
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNBC/. “Call of Duty” тоглоомын ухаалаг гар утсанд зориулсан хувилбар эхний долоо хоногтоо 100 сая гаруй удаа татагдсан гэж “Sensor Tower” судалгааны байгууллага мэдээлжээ.


АНУ-ын Калифорни муж улсын Санта-Моника хотод төвтэй “Activision Blizzard” компанийн “Call of Duty: Mobile” тоглоом өмнөх тоглоомуудын амжилтыг эвдсэн байна. Урьд нь “Mario Kart Tour” тоглоом эхний долоо хоногтоо 90 сая удаа, “Pokemon Go” тоглоом 85.5 сая удаа татагдаж байсан аж.


Ташрамд дурдахад, “Call of Duty: Mobile” тоглоомын өрсөлдөгчид болох “PlayerUnknown’s Battlegrounds” буюу “PubG”,  “Fortnite” тоглоомууд эхний долоо хоногтоо 28 сая, 22.5 сая удаа тус тус татагдаж байжээ. 

Холбоотой мэдээ