АВТО МАШИНЫ ЭЗЭН БОЛСОН ГЭЭД ЗАЛГАХАД ИТГЭЖ ЯДАН ХОТРУУ ШУУД ДАВХИСАН

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2019-10-04 09:35:45

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Энэ зуны хамгийн том бэлэгтэй "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-д нэгдсэн хэрэглэгчид дундаас уралдааны супер ялагчид тодорч өчигдөр бэлгээ гардлаа.

Долдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 27-н хүртэлх хугацаанд албан ёсны дистрибютер MOBICOM, UNITEL, SKYTEL, SOLAR STAR, TECHNOZONE-оос HUAWEI брэндийн гар утас худалдан авсан хэрэглэгч бүр тус уралдаант аянд оролцсон. Нийт оролцсон хэрэглэгчдээс уралдааны ялагч болох 111 хүнийг есдүгээр сарын 30-ны өдөр Боловсрол суваг телевизийн шууд эфирээр шалгаруулсан юм. Дархан-Уул аймгийн иргэн 21 настай Мөнхжаргал овогтой Анхзаяа "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-ы супер ялагчаар тодорч Jeep Cherokee автомашины эзэн болсон юм. HUAWEI P30 гар утасны эздээр Булган, Өмнөговь, Сэлэнгэ, Эрдэнэт, Улаанбаатар гэх мэт Монгол орны өнцөг булан бүрээс 10 хэрэглэгч тодорсон. Түүнчлэн 100 хэрэглэгч HUAWEI бэлгийн багцын эзэд болсон юм. Арга хэмжээний үеэр Төрийн соёрхолт Дуучин Болд  2019 оны будаг нь ханхалсан цоо шинэ Jeep Cherokee автомашин болон бусад бэлгийг эздэд нь гардууллаа.


Урамшуулалт аяны супер ялагч М.Анхзаяа: “Би едүгээр сарын хоёронд Дархан-Уул аймгийн Мобикомоос HUAWEI брэндийн утас худалдаж авсан. Аравдугаар сарын 1-ний өглөө залгаад та машин хожсон байна гэж утасдахад худлаа тоглож байна гэж бодоод итгээгүй. Дараа нь HUAWEI MOBILE MONGOLIA FB Page-рүү холбогдож дахиж асуусан үнэн байсан, гэсэн ч хотод ирээд яг HUAWEI-гийнхантай уулзтал итгэж чадахгүй л байсан.  Үнэхээр их баяртай байна. Энэ аяныг үнэн шударгаар явуулж амьдралд минь ийм гэгээлэг сайхан мөчийг бэлэглэсэн HUAWEI брэндийн хамт олонд баярлалаа. Өнөөдөр аав, ээж гэр бүлийнхэн минь бүгд хүрэлцэн ирсэн. Дахин дахин баярлалаа. "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-ы супер ялагч болсноо сонсоод л 5 цаг зогсолгүй давхиж шууд хотод ирсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


HUAWEI P30 гар утасны ялагч Н.Наранхүү: "Би анх наймдугаар сард UNITEL-ээс HUAWEI P20 утсыг худалдан авсан. Ингээд "HUAWEI ТАЛАРХЛЫН АЯН"-д оролцож өнөөдөр HUAWEI P30 утасны эзэн болоод зогсож байгаадаа туйлын их баяртай байна. Ийм сайхан аяныг зохион байгуулж олон хүнд баяр баясал авчирсан Huawei компанийн хамт олонд маш их баярлалаа. HUAWEI гар утаснууд ер нь камерын үзүүлэлт, зураг авах чанар өндөртэй маш сайн утас гэж би боддог" гэсэн юм.


HUAWEI бэлгийн багцын эзэн: “Ажлаа хийгээд явж байтал “Та бэлгийн багцын эзэн боллоо” гэж залгасан. Миний юм хожно гэж юу байх вэ гэж бодож байсан болохоор үнэхээр их гайхаж балмагдсан шүү. Гэхдээ өнөөдөр ингээд бэлгээ бариад зогсож байна, сайхан байнаа. HUAWEI гар утас камер их сайн, бас хэрэглэхэд их эвтэйхэн юм билээ. Тулгамдахаар хэлэх үг ч гардаггүй юм байна” гэж баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.


Ялагчдад бэлэг гардуулах үйл ажиллагааны үеэр Төрийн соёрхолт дуучин Болд: "Би бол HUAWEI-н үнэнч хэрэглэгч. Дараагийн шинэ загварын утас гарахыг тэсэн ядан хүлээдэг. Гар утас худалдаж аваад машин хожсон азтай, гайхалтай үйл явдлын гэрч болж байна. HUAWEI -гээс маш хүртээмжтэй сайхан аяныг зохион байгуулж байгаад нь баяртай байна" гэв.

Хэрэв та уралдааны ялагчийн нэг болсон бол HUAWEI MOBILE МОNGOLIA facebook болон 7777-7722 утсаар холбогдон бэлгээ ирж авахад бүрдүүлэх бичиг баримтыг лавлах боломжтой юм байна.





Холбоотой мэдээ