Сэтгэцийн эмгэгийг оношлох боломжтой компьютерийн тоглоом бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-10-02 15:11:14

КАНБЕРРА. /Xinhua/. Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагын /CSIRO/ судлаачид сэтгэцийн эмгэгийг оношлох боломжтой компьютерийн тоглоом бүтээсэн байна.


Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагын “Data61” багийн хөгжүүлсэн уг тоглоом хэрэглэгчдийн хийсэн сонголтуудад үндэслэн зан чанарыг нь тодорхойлдог ажээ. Үүний дараа уг мэдээллийг хиймэл мэдрэлийн сүлжээгээр шинжилж, эрүүл тоглогчид болон олон талт сэтгэцийн эмгэг юм уу сэтгэл гутралд орсон хүмүүсийг ангилдаг гэнэ.


Тоглоомыг туршилтын байдлаар 101 хүнээр тоглуулахад 34 нь сэтгэл гутралд орсон, 33 нь олон талт сэтгэцийн эмгэгтэй байсан бол үлдсэн 34 хүнээс аль нэг эмгэг илрээгүй байна. Сэтгэл судлалын салбарт том алхам боллоо гэж мэдрэлийн эмгэг судлаач Амир Дезфоули хэлсэн байна. Одоогийн байдлаар олон талт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн 69 хувь нь эхэн үедээ оношлогддоггүй хэмээн тэрбээр нэмж хэлжээ.


“Хэрэв бид тархи хэрхэн ажилладагийг бүрэн тогтоож чадвал оношилгооны илүү нарийн хэрэгслийг хөгжүүлж, сэтгэцийн эмгэгтэй хүмүүст үр дүнтэй эмчилгээ хийх боломж бүрдэнэ” гэж А.Дезфоули онцолсон байна. 

Холбоотой мэдээ