Японд пейжерийн үйлчилгээ бүрмөсөн зогсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ТОКИО. /BBC/. Японд пейжерийн үйлчилгээ үзүүлж байсан сүүлийн
компани болох “Tokyo Telemessage” үйл ажиллагаагаа мягмар гарагт зогсоожээ.
Японд 1968 онд анх
нэвтэрч байсан пейжерийн үйлчилгээний хэрэглэгчийн тоо 1996 онд хамгийн олон
буюу 10 сая давж байжээ. “Tokyo Telemessage” компанийн мэдэгдэлд дурдсанаар, пейжер
хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам улам цөөрсөн ажээ.
Өнөөдрийн байдлаар Токио хот
дахь пейжер хэрэглэгчдийн тоо 1500 орчим болсны дийлэнх нь эмнэлгийн ажилтнууд
байжээ. Пейжер хэрэглэгчдийн нэг Кэн Фүжикүра хэлэхдээ, 80 настай ээжээс нь өөр
хүн пейжерийн дугаарыг нь мэддэггүй тул түүнтэй пейжерээр харилцахад илүү амар
байдаг гэжээ.
Тоон кодыг
ашиглан зурвас солилцдог пейжерийг ажилтнууд болон ахлах сургуулийн сурагчид голчлон
ашигладаг байсан боловч гар утас хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчдийнх нь тоо ихээхэн буурсан байна.