БНСУ F-35A сөнөөгч онгоцнуудыг анх удаа танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-01 12:28:31

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ тус улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 71 жилийн ойн өдрийн үеэр АНУ-аас худалдан авсан F-35A сөнөөгч онгоцнуудаа анх удаа танилцуулжээ.


Энэ арга хэмжээний үеэр нийт 4 сөнөөгч онгоцыг танилцуулжээ. Эдгээр сөнөөгч онгоцнуудын гурав нь нислэгийн үзүүлбэрт оролцсон бол өөр нэгийг нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин биечлэн шалгасан байна. Арга хэмжээнд 2000 орчим цэрэг, 30 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцжээ.


БНСУ 2021 он гэхэд 6.1 тэрбум ам.долларын 40 F-35A сөнөөгч онгоцыг авахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ