Монгол, Бахрейны ГХЯ харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-09-30 12:13:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Халид бин Ахмед бин Мухаммед Аль-Халифа нар Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.


Санамж бичигт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр гарын үсэг зурсан байна. Энэ үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцсон байна.


Санамж бичигт гарын үсэг зурснаар улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм бий болж, хоёр болон олон талт харилцаа, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлаар ярилцах, хэлэлцээ хийх нөхцөл бүрдэж байгаа юм.

Холбоотой мэдээ