“Super Bowl”-ын үеэр Шакира, Женнифер Лопес нар уран бүтээлээ толилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-27 13:16:02

ВАШИНГТОН. /AP/. Ирэх онд болох Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний үеэр дуучин Шакира болон Женнифер Лопес нар уран бүтээлээ толилуулахаар болжээ.


Дэлхийн хамгийн том тоглолтуудын нэгд тооцогддог уг шоуг энэ онд 98 сая гаруй хүн үзсэн бөгөөд Super Bowl-2019”-ын үеэр “Maroon 5” хамтлаг болон Трэвис Скотт, Биг Бой нар үзүүлбэр үзүүлсэн юм.


“2020 оны хоёрдугаар сарын 2-нд Флорида муж улсын Майами хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тэмцээний үеэр Шакира, Женнифер Лопес нар уран бүтээлээ толилуулна” гэж Америкийн үндэсний хөл бөмбөгийн лиг пүрэв гарагт мэдээлжээ.

Холбоотой мэдээ