Эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-26 12:40:16

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 53 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан пунктээр буурсан байна.

Өнөөдрийн байдлаар 8166 зөрчил илрүүлж, 273 хүн эрүүлжигдэн, 170 хүн баривчлагдсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад зөрчил 5057-оор, баривчлагдсан хүн 36-аар, эрүүлжигдсэн хүн 131-ээр буурсан байна хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Тухайлбал аймгийн хэмжээгээр 146 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 29.5 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 34.2 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг үйлдэгджээ. Харин үлдсэн хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлжээ. Гэмт хэргийн улмаас найман хүн нас барж, 49 хүн гэмтэж 212.9 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Холбоотой мэдээ