Ялалтын баярын парадад Оросын 40 мянга орчим цэрэг оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-11 12:56:51

МОСКВА. /TASS/.  Тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны дайны 71 жилийн ойн ялалтын баярын цэргийн парадад 40 мянга орчим цэргийн албан хаагч, 800 гаруй нэгж техник оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Өмнөд Сахалинскаас Калининград хүртэл, Североморскоос Севастополь хүртэлх хотуудын цэргийн гарнизонуудад тавдугаар сарын 9-ний цэргийн парадын бэлтгэл хангаж байна” гэж тус албаны мэдээлэлд дурдсан байна.

Ялалтын баярын парад цэргийн тойргийн штабууд, флотууд, нэдсэн армийн анги нэгтгэлүүд байрладаг 9 баатар хот болон бусад 17 хотыг оруулаад нийтдээ Оросын 26 хотод болно.

“Ялалтын баярын парадад нийтдээ 40 мянга орчим цэргийн албан хаагч, хуягт танкууд, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, пуужин болон их буунууд, Стратегийн зориулалттай пуужинт цэргийн пуужингийн цогцолбор зэрэг 800 гаруй нэгж техник оролцоно” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам онцлон тэмдэглэжээ. Москва хотын Улаан талбайд болох хамгийн том парадад 10 мянга гаруй цэрэг, 70 гаруй нисэх онгоц, нисдэг тэргийг оруулаад 170 гаруй нэгж цэргийн техник оролцоно.

Цэргийн парад болох бүх хотод орой нь баярын ёслолын буудлага хийнэ.

Д.Жаргал

 

 

 

 

Холбоотой мэдээ