Олон улсын жишигт нийцсэн сэтгэлзүйн өрөөтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрийн санхүүжилтээр Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олон улсын жишигт нийцсэн Сэтгэлзүйн өрөөг тохижуулж хүлээлгэн өгөөд байна.
Энэхүү
өрөө нь дуу чимээ тусгаарласан, үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах нөхцөл
бололцоо бүрдсэнээс гадна
хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд зориулсан тэдний нас, сэтгэхүйн онцлогт
тохирсон сэтгэл заслуудын аргыг нэг дор агуулж, орон нутагт бий болж
байгаагаараа онцлог юм байна.
Сэтгэлзүйн үйлчилгээ
авах хүн бүрт энэхүү өрөө нээлттэй.
Канад сангийн орон нутгийн санхүүжилтээр
олон улсын жишигт нийцсэн Сэтгэл зүйн өрөөг
байгуулж өгч байгаа гурав дахь аймаг нь Увс аж.