АНУ руу татваргүй бараа бүтээгдэхүүн гаргах боломжийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын худалдааны "Хөнгөлөлтийн ерөнхий
систем" хөтөлбөрийн хүрээнд тус улс руу "Татваргүй бараа бүтээгдэхүүн
нийлүүлэх нь” сэдэвт уулзалт
семинар болох гэж байна.
Уулзалт семинарыг АНУ-ын
Худалдааны төлөөлөгчийн газар, МҮХАҮТ, Монгол дахь Америкийн Худалдааны танхим,
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулах аж. Семинараар Монголын
үйлдвэрлэгчид болон худалдаа, бизнес эрхлэгч нарт АНУ-ын худалдааны
хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP)-ийг ашиглан экспортолж буй бараа, бүтээгдэхүүндээ тарифын
хөнгөлөлт эдлэх талаар танилцуулж зөвлөгөө өгөх юм.
Ингэснээр Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нар экспортоо нэмэгдүүлэн, бизнесээ өргөжүүлэх боломжтой болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Уулзалт семинар энэ есдүгээр сарын 25-нд “Блю Скай” зочид буудалд болох юм.