"Монгол-Оросын ажил хэрэгч харилцаа" чуулган Эрхүү хотноо болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол-Оросын ажил хэрэгч харилцаа" чуулган ОХУ-ын Эрхүү хотноо өнгөрсөн 7 хоногт боллоо. Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын талыг тэргүүлэн оролцож, Монголын ААН, компаниудын мах, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ОХУ-ын армид нийлүүлэх боломжийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирь муж дахь төлөөлөгч болон Дорнод Сибирийн худалдааны танхимын удирдлагатай уулзан санал солилцов.
Уулзалтын үр дүнд хоёр улсын БХЯ хамтын ажиллагаагаа
өргөжүүлэх замаар Монголын мах, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Оросын армид
нийлүүлэх, МҮХАҮТ ба Дорнод Сибирийн Худалдааны танхим нь импортын холбогдох
зөвшөөрлүүдийг шийдвэрлүүлэх талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.
Уулзалтад манай улсаас “Хүнс Комплекс”, “Очир Дагинас”, “Хатан Сүйх”, “Хаан Хүнс Импекс”, “Преком”, “Могол Ноос”, “Блю Скай Кашемир” зэрэг компанийн удирдлага, төлөөлөл 10 гаруй бизнес эрхлэгч оролцов.