Украин, Крымыг холбодог замыг хааж байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-09-21 13:28:57

КИЕВ. /TASS/. Украины "Барууны сектор" бүлэглэлийн идэвхтэн, хэт давруу үзэлтнүүд Украин, Крымыг холбодог замд цементтэй сав байрлуулж байна гэж Украины “112” телевизээр мэдээлэв.

ОХУ-д нэвтрэх эрхгүй болсон Украины хэт давруу үзэлт Барууны сектор байгууллага болон Крымын татаруудын төлөөлөгчид Крымын хоол хүнсний хангамжийг хаах эсэргүүцлийг эхлүүлжээ. Украин болон Крымын хооронд хоол, хүнс тээвэрлэх ачааны машины замыг хаахаар тэд төлөвлөсөн байна.

“Одоогийн байдлаар Чонгар суурингийн ойролцоо 300 орчим хүн байгаа бөгөөд хүмүүс өөрийн машин болон автобусаар нэмж очсоор байна. Урьд шөнө нь ачааны машины жолооч нарт хилээс хол байхыг сануулсантай холбоотойгоор ойр хавьд ямар ч ачааны машин алга байна” гэж телевизээр мэдээлэв.

Энэ эсэргүүцэл ням гарагаас эхэлсэн бөгөөд Крым рүү хоол, хүнс тээвэрлэх ачааны машины хөдөлгөөнийг хорино. Харин зорчигч тээврийн болон жижиг машиныг хил нэвтрүүлнэ гэж Украины Парламентын депутат Рефат Чубаров мэдэгдсэн байна.

"Бидний эсэргүүцэл удаан үргэлжлэх болно. Бид Украины эх газар болон Крым хоорондын харилцааг зохицуулах тухай хуулийг Украины Парламент хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Мөн Крым дэх чөлөөт худалдааны бүсийн тухай хуулийг хүчингүй болгох шаардлагатай" гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд