"Могойн гол" компанийн хөрс хуулалт зогсчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-19 12:30:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Цэцэрлэг сумын "Могойн гол" компани Хөвсгөл, Завхан аймгийг нүүрсээр хангадаг бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэглэгчдэд нийлүүлэх 6000 тн нүүрс байна. Тус хоёр аймагт 60 мянган тн нүүрс нийлүүлэх шаардлагатай боловч 10 хувь нь бэлэн 90 орчим хувийг бэлтгэх боломжгүй болж хөрс хуулалт зогсчээ.  

"Могойн гол" компани Мөрөн сумын Дулааны станцад нийлүүлсэн нүүрсний үнэ болох 289 сая төгрөгийг авч чадаагүйн улмаас шатах тослох материал, тэсрэх бодис авах нөөцгүй болж үйл ажиллагаа нь зогссон байна. Иймээс өр авлагыг яаралтай шийдвэрлэж тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа хүсэлтийг аймгийн Онцгой комисст ирүүлжээ. Аймгийн Онцгой комиссын дарга ажлын хэсэг байгуулж дэээрх асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгийг хэлж байв. Санхүүгийн асуудал шийдвэрлэгдвэл "Могойн гол" компани 40 хоногийн дотор 80000 тн нүүрс олборлох боломжтой ажээ.

 

 

Холбоотой мэдээ