Хүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-17 13:59:15

МОСКВА. /TASS/. Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Таиландын Паттайя хотод эхэлж байна. Тэмцээн энэ сарын 17-27 хүртэл үргэлжлэх юм.


Эхний өдөр тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Харин лхагва гарагт эрэгтэйчүүдийн -56 кг, эмэгтэйчүүдийн -45 кг жингийн тэмцээн эхэлнэ. Тамирчид нийт 20 багц медалийн төлөө өрсөлдөнө.


Энэхүү тэмцээн нь “Токио 2020” олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдийн нэг юм.  Тэмцээнд Орос улсаас нийт 7 тамирчин оролцож байна. 

Холбоотой мэдээ