Донбасст сонгууль явуулахаар төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-14 13:51:33

КИЕВ. /TASS/. Украин 2020 оноос өмнө орон нутгийн сонгууль тэр дундаа Донбассын нутаг дэвсгэрт сонгууль явуулах бодолтой байна хэмээн Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко мэдэгджээ.


“Киевийн хяналтад байдаггүй нутаг дэвсгэрүүдэд эрх баригчид хуурамч сонгууль явуулахгүй бөгөөд орон нутгийн сонгуулийг Луганск, Донецк мужийн нутаг дэвсгэрт зөвхөн аюулгүй байдлын нөхцөлд явуулах боломжтой юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ