Чили Хятадын жуулчдыг татахыг эрмэлзэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-13 13:46:46

САНТЬЯГО. /Prensa Latina/. Чилийн Аялал жуулчлалын салбарын удирдлагууд Хятадын жуулчдыг татах сурталчилгааны томоохон кампанит ажлыг өрнүүлж байна.


Уг зорилтын хүрээнд Хятад улсад зохион байгуулсан Чилийн соёлын долоо хоног арга хэмжээнд Чилийн Засгийн газрын харьяа Үндэсний аялал жуулчлалын газрын дарга Андреа Воллетер тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Чили улсаар аялахын давуу талуудыг танилцуулжээ.


Мөн Чилийн аялал жуулчлалын компаниуд, зочид буудлуудын төлөөлөгчид Бээжин, Шанхай, Хонконгийн хөрөнгө оруулагчидтай уулзаж, Чилийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

 

А.Воллетерийн мэдээлснээр, аялал жуулчлал нь Чилийн эдийн засгийн хөгжиж буй салбар бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсаар аялсан Хятадын иргэдийн тоо 340 орчим хувиар өссөн ажээ. 2008 онд Хятадын 8311 жуулчин Чили улсаар аялсан бол өнгөрсөн онд уг үзүүлэлт 36 мянга хүрчээ.


Энэ оны эхний хагаст Чили улсыг сонгон аялсан Хятадын жуулчдын тоо 21 мянга давсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар өссөн байна.  

Холбоотой мэдээ