Ашура ёслолын үеэр 31 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-11 17:15:44
Yesukheitumur Tumurbaatar

БАГДАД. /CNN/. Мягмар гарагт Иракийн Кербела хотод болсон лалын шийт урсгалын "Ашура" ёслолын үеэр үймээн дэгдсэний улмаас 31 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. 


Лалын шийт урсгалын энэ жилийн хамгийн чухал ёслолд мянга мянган хүн оролцохоор гудамжинд цугларжээ. Цагдаагийн ажилтнууд ямар учраас олны дунд үймээн дэгдсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж аюулгүй байдлын албаныхан “CNN” сувагт мэдээлжээ. Түргэн тусламжийн ажилтнууд тухайн газраас гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.


Жил бүр болдог уг ёслолыг Зөнч Мухаммедын ач хүү Имам Хуссейний нас барсны дурсгал зориулан тэмдэглэдэг байна. Имам Хуссейн лалын шийт урсгалыг дагагч байсан бөгөөд МЭ 680 онд Кербела хотод болсон томоохон тулааны үеэр амиа алджээ.

Холбоотой мэдээ