"Ирээдүйн авьяастан" хөтөлбөрт гурван оюутан шалгаруулна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-10 12:24:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Америкийн Монголчуудын Соёлын холбоо хамтран “Ирээдүйн Авьяастан” хөтөлбөрийг арав дахь жилдээ зарлалаа.

Энэхүү хөтөлбөр нь Соёл урлагийн их сургуульд анги дэвшин суралцахад санхүүгийн бэрхшээл тулгарч буй орлого багатай өрхийн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт болдог онцлогтой. 

МУЗ нь СУИС-д  суралцаж буй орлого багатай өрхийн онц сурлагатай, үндэсний урлагийн ховор мэргэжлээр суралцаж байгаа авьяаслаг гурван оюутанд 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Хөтөлбөрт оролцох оюутны материалыг СУИС-ийн сургалтын албанаас аравдугаар дугаар сарын 1 хүртэл МУЗ-д хүлээн авах юм байна. 

Холбоотой мэдээ