Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНТОКИО. /Kyodo/. "Линлин" хар салхины улмаас Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо орж болзошгүй гэж тус улсын Цаг уурын газраас мэдээлжээ.
Бямба гарагийн өглөөний байдлаар "Линлин" Солонгосын хойгийг чиглэн урагшилж байжээ. Цаг уурын газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, бямба гарагт баруун нутгаар цагт 50 гаруй миллиметр хур тунадас унаж болзошгүй ажээ.
Хүчтэй аадар бороооос үүдэн хөрсний гулгалт, үер, өндөр давлагаа үүсэж, голууд үерлэж, цахилгаан цахиж болзошгүй тул байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулсан байна.