Энэтхэгийн "Chandrayaan-2"-ын төхөөрөмж холбоо тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-09-07 10:02:30

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Сарны судлагдаагүй байгаа өмнөд туйлын ойролцоо сансрын аппарат газардуулсан анхны улс болох Энэтхэгийн oролдлого бүтэлгүйтсэн байна. 


"Chandrayaan-2"-ын саран дээр газардагч Сарны гадаргуугаас 2.1 орчим километр зайд амжилттай ойртож чадсан боловч үүнээс хойш холбоо тасарчээ. Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын мэдээлснээр, төхөөрөмж Саран дээр буухаас хэдхэн секундын өмнө холбоо тасарсан ажээ. 


“Chandrayaan-2” даалгавраа амжилттай биелүүлсэн тохиолдолд Энэтхэг нь АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болох байсан юм. Уг төхөөрөмж Сарны тойрог замд өнгөрсөн наймдугаар сарын 20-нд амжилттай нэвтэрсэн байна. 


Өнгөрсөн долдугаар сарын 22-нд “Chandrayaan-2" аппаратыг тээсэн “GSLV Mark 3” пуужин Бенгалын булан дахь Шрихарикота арлын сансрын буудлаас хөөрсөн билээ. 

Холбоотой мэдээ