АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-05 11:25:43

ВАШИНГТОН. /Defence News/. АНУ дунд зайн тусгалтай газар суурьтай баллистик пуужингийн туршилтыг энэ оны сүүлчээр явуулах бодолтой байна хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайдын цөмийн болон пуужингийн тогтоон барих асуудал эрхэлсэн туслах Роберт Суфер мэдэгджээ. Ийм пуужингийн туршилтыг явуулахыг Орос, Америкийн Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд хориглосон байдаг.


"АНУ 2020 оны эхээр гэрээнд өмнө нь хориотой байсан Precision Strike Missile, PrSM” зэрэг өндөр нарийвчлалтай шинэ пуужингууд болон баллистик цөмийн цэнэгт хошуутай дуунаас үлэмж хурдан пуужингуудыг байршуулах бодолтой байна" хэмээн АНУ-ын Хуурайн замын цэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Райан Маккарти өмнө нь мэдэгдсэн байна.


АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарч байгаа тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн 8 дугаар сарын 2-нд мэдэгдсэн юм. Тийнхүү АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарснаас хойш анх удаа буюу 8 дугаар сарын 18-нд газар суурьтай далавчит пуужингийн туршилтыг явуулсан юм. Пуужин 500 гаруй км нисжээ. 

Холбоотой мэдээ