Таеквондогоор Монголын анхны дэлхийн аварга төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-04 17:59:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгар улсын Пловдив хотноо наймдугаар сарын 24-30-нд болсон таеквондогийн XXI ДАШТ-д Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баярмөнхөөр ахлуулсан шигшээ багийн 18 тамирчин оролцоод иржээ.


Манай баг тамирчид 2 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна. Хувийн тулааны төрөлд 68 кг-ын жинд Н.Гэрэлмаа /эм/ алтан медаль хүртэж дэлхийн аварга болов. Мөн тэрбээр хатуу бие хугалах тэмцээнд мөнгө, түль буюу тоот дасгал хийх төрөлд мөнгөн медаль тус тус хүртэв. -80 кг жинд тулалдсан Чанцал хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн -80 кг-д тулалдсан Ц.Даваасүрэн дэлхийн аваргын 4 дэх мөнгөн медалийн эзэн болов.


Багийн хатуу биет хугалах төрөлд "STEPPE ARENA MONGOLIA" тамирчин Ө.Гантөмөр, Ж.Баттулга, М.Төрбаяр, К.Сейтхан нар 5 оноо авч, Чехословакийн багаас 0,5 оноогоор дутаж, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэв. Монголд анх удаа эрэгтэйчүүдээс дэлхийн аваргын халз тулааны төрөлд алтан медалийг "STEPPE ARENA MONGOLIA" /Эр зориг/ клубийн боксын спортын мастер, бие хамгаалах урлагийн ОУХМ, Ази тивийн аварга, дэлхийн аваргын мөнгө медальт Ө.Гантөмөр хүртсэн байна.

Холбоотой мэдээ