Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-04 17:24:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоос иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг тандах зорилгоор аймгийн ЗДТГ, ЭМГ, Эрдэнэт үйлдвэр, БОЭТ зэрэг зургаан байгууллага хамтран ажиллаж байна.

Тодруулбал, “Цагаан тооны бүсэд амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах” багийн ажлын хэсэг хуралдаж Говил, Баянцагаан, Жаргалант сумын 326, хяналтын багийн буюу найман багийн 163 иргэнд үзлэг, шинжилгээ хийхээр болжээ. Нийт 488 иргэнд цусны дэлгэрэнгүй, С урвалт уургийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, уушгины үйл ажиллагаа, зүрхний хэт авиа, цээжний рентгэн зураг зэрэг үзлэг хийнэ. Дээрх үзлэгийг ЭМГ, БОЭТ, Медипас, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Эмнэлэг сувиллын эмч нарын баг энэ сарын 9-нөөс сарын хугацаатай хийнэ. Тайланг 11 дүгээр сард холбогдох байгууллагуудад танилцуулах ажээ. 

 

Холбоотой мэдээ