В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-03 17:41:16

УЛААНБААТАР. /TASS/. Ирэх оны 5 дугаар сарын 9-нд болох Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд хүрэлцэн ирэх урилгыг хүлээн авсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлжээ. 

“Ирэх онд Ялалтын баярын 75 жилийн ой тохиох бөгөөд бид гадаадын бусад хүндтэй зочид болох гадаадын төрийн тэргүүнүүд дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Москва хотод болох ёслолын арга хэмжээнд урьсан. Энэхүү урилгыг хүлээн авсанд нь баяртай байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Халхын голд хамтын ялалт байгуулсны ойд зориулан Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаагаа В.Путин цохон тэмдэглэжээ. 80 жилийн өмнө 1939 онд Зөвлөлт, Монголын цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж, эзлэн түрэмгийлэгчдийг няцааж, Монголын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадсаныг тэрбээр сануулан дурджээ. Түүнчлэн Фашизмтай тэмцэхэд Монголын ард түмэн улс оронд нь тусламж дэмжлэг үзүүлж байсныг Орос улс сайн санадаг талаар В.Путин дурсан ярьсан байна.

Холбоотой мэдээ