"Иргэдийг түрээсийн орон сууцаар хангах журам"-ын төсөлд цахим болон бичгээр санал авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-08-26 14:42:38
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны журам”-ыг үндэслэн Орхон аймгийн ЗДТГ-аас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын төслийг боловсруулаад байна..

Иймд иргэд, олон нийтээс журмын төсөлд цахимаар болон бичгээр санал, асуулга авч байна.

Орхон аймагт барьж байгаа түрээсийн орон сууцны 315 айлын барилгын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Журмын төслийн санал асуулгыг Erdenet.mn сайт болон тухайн багийнхаа ажлын албанд бичгээр өгч болох ажээ. Санал асуулгыг энэ сарын 26-наас 9 дүгээр сарын 15 хүртэл авах ажээ.  

Холбоотой мэдээ