Орхон аймгийн гэр хороолол “Юнивишн”–д холбогдлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-08-26 14:58:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ЗДТГ, “Юнивишн” ХХК хамтран Монгол Улсад анх удаа гэр хороололд интернэт, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү төслийн хүрээнд Юнивишн компани таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын Булаг, Наран, Цагаанчулуут, Рашаант Шанд, Их -Залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багуудад гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтэрчээ. Нийт хүн амын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг Орхон аймгийн хувьд уг үйлчилгээ иргэдэд ихэд таалагдаж байна. Эхний нэг сарын суурь хураамж үнэ төлбөргүйн зэрэгцээ таван айл хамтдаа холболт хийлгээд суурилуулалтын хураамж тэг төгрөг, он дуустал нөхөж үзэх, монгол кино багцын үйлчилгээ үнэгүй юм.

 

Холбоотой мэдээ