"Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 18 эмчийн асуудлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-08-26 14:40:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтныг дэмжих зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар БОЭТ-ийн 13, хувийн эмнэлгийн  хоёр, ЭМГ-ын хоёр, “Медипас” эмнэлэгт ажилладаг нэг эмч, мэргэжилтний асуудлыг хэлэлцлээ. Нийт 18 ажилтанд 17.5 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгохоор болов. Тодруулбал, оюутны сургалтын төлбөрийн дэмжлэгт долоо, орон байрны нөхцөлөө сайжруулахад найм, эмчилгээ, оношилгоонд санхүүгийн дэмжлэг хүссэн гурван эмч, мэргэжилтний асуудлыг шийдвэрлэлээ. Уг асуудлыг “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж байгаа юм.

Холбоотой мэдээ