ОХУ-ын Чита хотод хоёр орны хамтарсан үзэсгэлэн анх удаа гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-22 17:42:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо энэ сарын 6-ны өдрөөс эхлэн гарчээ. “А.К.Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын хязгаар судлалын музей”-д гарсан уг үзэсгэлэнгийн онцлог нь хоёр улсын хамтарсан анхны үзэсгэлэн  юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Халх гол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн, ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын Соёлын яамны орлогч сайд А.В.Бочкарников, А.К.Кузнецовын нэрэмжит музейн захирал В.К.Колосов болон холбогдох албаныхан болон Чита хотын иргэдийн төлөөлөл оролцжээ.

Үзэсгэлэнг хоёр сарын турш Чита хотноо гаргах юм байна.

Холбоотой мэдээ