Т.Ганзул Амманд эмэгтэй спортын сэтгүүлчдээ төлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, ETV HD телевизийн захирал Т.Ганзул Иордан улсын Амман хотноо болсон Спортын эмэгтэй сэтгүүлчдийн чуулга уулзалтад оролцож, батламж гардсан байна.
Чуулга уулзалтад Арабын орны сэтгүүлчдээс гадна Ази тивийг төлөөлсөн гурван эмэгтэй сэтгүүлчдийн нэг нь Монголын спортын сэтгүүлч Т.Ганзул байв. Тус чуулга уулзалтын үеэр "Шинэ медиа эрин үе буюу сошиал медиа-д спортын эмэгтэй сэтгүүлчид хэрхэн ажиллах вэ?", "Арабын орнуудын спортын эмэгтэй сэтгүүлчдэд тулгамдаж байгаа асуудлууд юу байдаг вэ?" зэрэг олон сонирхолтой сэдвийг хөнджээ.
Д.Өлзий