Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-20 19:40:40
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцогчдод зориулсан “Бэсрэг наадам” өчигдөр Чингис хааны хүрээ аялал жуулчлалын баазад боллоо.  


“Бэсрэг наадам”-ыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун тэргүүтэй гадаадын 100 гаруй зочид төлөөлөгч үзэж сонирхов.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бэсрэг наадам”-ыг нээж хэлсэн үгэндээ монголчуудын өнө эртнээс тэмдэглэж ирсэн наадам нь нүүдлийн соёл иргэншлийн тод илэрхийлэл болсон спорт, соёлын цогц өв бөгөөд дэлхийн биет бус соёлын өвийн нэг болохыг онцолсон юм.


Холбоотой мэдээ