Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-08-19 14:25:04

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн жагсагчдыг дэмжигчид АНУ-ын нийслэл Вашингтон хотод өнгөрсөн ням гарагт жагсжээ. Цагаан ордны өмнө Хонконгийн жагсагчдын бэлгэ тэмдэг болсон хар өнгийн богино ханцуйтай цамцыг өмссөн 200 орчим хүн цуглаж, “Хонконгийг чөлөөл”, “Хонконг дахь ардчиллыг хамгаал” хэмээн хашхирсан байна. 


Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдээр 12 улс орон, бүс нутгийн 36 хотод ижил төрлийн жагсаал болсон ажээ.


Хонконгийн 43 настай ажилтан хэлэхдээ, асуудлыг тайвнаар зохицуулахын тулд АНУ Хятадын Засгийн газарт үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна гэжээ. 3Эрх чөлөө, ардчилал цэцэглэн хөгжсөн бүх улс орон Хонконгийн төлөө байр сууриа илэрхийлэх ёстой3 гэж 37 настай өөр нэгэн эмэгтэй хэлсэн байна.


Бээжин Хонконгт өрнөж буй жагсаал цуглаануудыг зохицуулахад цэргийн хүч ашиглаж болзошгүй хэмээн АНУ-ын зарим хууль тогтоогч санаа зовниж байгаа юм. БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй удахгүй утсаар ярьж, уг асуудлыг тайвнаар шийдэхийг уриална хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ