“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-08-15 12:07:39

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын зүүн нутгаар “Кроса” хар салхи дэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг тус улсын Засгийн газраас анхааруулжээ.


Асар хүчтэй халуун орны уг шуурга Японы баруун хэсгээс хойд зүгийг чиглэн урагшилж байгаа бөгөөд БНСУ-ын зүүн нутгийн эргийн бүс нутгууд болох Бусан, Ульсан, хамгийн зүүн хэсгийн арлууд болох Уллын, Доктод дэгдэж болзошгүй байгаа ажээ. Гэсэн хэдий ч “Кроса” хөрсний гулгалт үүсгэх магадлал бага байна гэж БНСУ-ын Цаг уурын газрын мэдээнд тэмдэглэсэн байна.


Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам холбогдох агентлагуудын төлөөлөгчидтэй цуврал уулзалт зохион байгуулж, гамшгийн менементийн багийг бэлэн байдалд байхыг үүрэг болгожээ. Мөн дээр дурдсан бүс нутгийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, хүчтэй салхи, аадар бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ