"Говийн чоно-2019" олон улсын сургалт Дорноговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-14 16:56:28
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалтыг ОБЕГ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран ирэх сарын 9-21-нд Дорноговь аймагт зохион байгуулна.

“Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд болох энэ удаагийн сургалтад Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Бангладеш, Индонези, Казахстан, Киргиз, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израил, Япон, Шинэ Зеланд, БНСУ, БНТУ, Их Британийн төлөөлөл оролцоно. Мөн НҮБ-ын төрөлжсөн агентлаг, Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын 300 гаруй хүн оролцох юм. 

Энэ үеэр Монгол, Америкийн аврагчдын хамтарсан баг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах болон  мэргэжлийн анги, салбаруудыг чадавхжуулах үзүүлэх сургууль хийх аж.


Холбоотой мэдээ